Төв аймгийн ЗДТГ,
ХОХБТХэлтсийн санаачилгаар Канад улсын
MERIT төсөлтэй хамтран уул
уурхайн мэдээллийн систем хөгжүүлэх ажил 2019 оны 2 сараас эхлэн явагдаж байна. Уг “Төв аймгийн уул уурхайн үйлдвэрлэлийн
салбарын ил тод байдал” цахим
санг үүсгэн хөгжүүлэх ажлын хэсэг аймгийн Засаг Даргын А/46 тоот захирамжаар байгуулагдан ажиллаж
байна. Цахим сангийн нээлт 2019 оны 06 сарын 20 ны өдрийн 10-12 цагийн хооронд аймгийн
ЗДТГ-ын Соёмбо танхимд хийгдэх тул Заамар, Алтанбулаг, Сэргэлэн, Баян, Архуст
сумдуудын Засаг дарга, түүний орлогч,
БОХУБ нар уг үйл ажиллагаанд оролцоно уу.