Төв аймгийн Хариуцлагатай уул уурхай веб сайтд тавтай морил. Бид энэхүү нүүр хуудсыг аймгийн уул уурхайн салбарын бүхий л цаг үеийн болон компаниудын үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах үүднээс та бүхэнд хүргэж байна.
1990-ээд оны эхэн үеэс Төв аймагт уул уурхайн олборлолт эрчимтэй явагдаж 2019 оны байдлаар 10147,63 га газар уул уурхайн улмаас хөндөгдөж эвдрэлд орсон.
“Уул уурхай, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг 2017 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 59 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.
Уул уурхай, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого нь аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн хүрээнд газрын хэвлийн баялгийнхаа давуу байдалд тулгуурлан байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцлийг хангасан харилцан ашигтай, ил тод, хариуцлагатай, хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи, менежмент нэвтэрсэн олборлох болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, иргэдийн амьжиргааны түвшин, чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг геологи хайгуул, уул уурхайн олборлолт, боловсруулалтын үед болон дараа нь хүний эрүүл мэндэд халгүй, хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдлыг хангасан, бэлчээрийн талбайн хэмжээ,даацыг нэмэгдүүлсэн, тогтоогдсон стандарыг хангасан байхаар хийлгэж хүлээн авч байна.
Аймгийн уул, уурхай эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг бусад салбарын бодлоготой харилцан уялдаатай хэрэгжүүлэх бөгөөд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ч мөн хангасан байна.
Нөхөн сэргээлтийн хэмжээ жил бүр тодорхой хэмжээнд өсөж байгаа нь уул уурхай, эрдэс баялгийн бодлогын үр дүн юм.
© 2023 Төв аймаг Засаг даргын Тамгын газар